Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн М:5, Ч:17А, Ч:17Б чиглэлийг түр өөрчилнө

2024-05-6 Нийслэл


Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Иймээс тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

-М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”,
-Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”,
-Ч:17Б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр нарны зам руу тойрч явах зохицуулалт хийжээ. Иймд иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлээрэй гэж Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.