Богдхан уулын эргэн тойрон дахь хадаг яндар, туг дарцгийг цэвэрлэв

2024-05-2 Нийслэл

Нийслэл Улаанбаатарчуудын хувь Богдхан уул дархан цаазат газар нь зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, биологийн олон төрөл зүйлийн өлгий бөгөөд унаган төрхөө хэвээр хадгалж буй өвөрмөц онцлогтой хайрхан билээ.

Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд Хийморийн овоо болон бусад газарт иргэд, сүсэгтэн олон, аялагчид хадаг яндар, дарцаг туг хийсгэх, өлгөж уях, арц хүж, гал асаар зэргээр байгальд эрсдэл учруулж, ихээр бохирдуулж байна.

Иймээс Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, албан хаагчид Хийморийн овооны орчинд цугларсан хадаг яндар, туг дарцгийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Иргэд, аялагчид, сүсэгтэн олон та бүхэн зэрэгцэн оршиж буй байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэж хог тарихгүй байж Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хууль л амла!

22 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.