“ЭРҮҮЛ ЭЦЭГ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД” төрнө

2024-01-22 Амрах агшин

 

Мэдээж “ЭРҮҮЛ ЭЦЭГ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД” төрнө. Тиймээс та бүхэн өөрийнхөө өмнө болон ирээдүйд мэндлэх бяцхан үрийнхээ төлөө эрүүл мэнддээ анхаарч, тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаарай…

Жирэмсний хяналт үзлэг шинжилгээ:

Жирэмсэн байх хугацаандаа та харъяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетэд юмуу, өрхийн эмчийн хяналтанд байх ёстой. Хүсвэл өөрийн итгэл хүлээлгэсэн хувийн эмэгтэйчүүд, эх барихын эмнэлэгт давхар хяналтанд байж болно. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв та жирэмсэн бол жирэмсний эхний 3 сарын дотор жирэмсний хяналтанд орох нь чухал.

Жирэмсний хяналтанд эрт орсноор:

-Эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө.

-Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.

-Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.

-Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.