“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөгөөс татвар суутгаж, 104 мянган төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх талаар Засгийн газраас мэдээллээ.
Өмнө нь хувьцаа эзэмшиж байсан 2.5 сая иргэний мөнгийг брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансаар шилжүүлнэ. Харин шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар шилжүүлэх юм.
Тэгвэл иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай мэдээллээ дараах байдлаар авч болно.
https://1072.ett.mn/mn/checkEtt холбоосоор хандаж регистрийн дугаараа оруулан хувьцааны мэдээлэл болон данс нээлгэсэн эсэхээ шалгах боломжтой.
Энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлах боломжтой.
158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болно.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.