2023 оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэний нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Тодруулбал 41,1 хувийг тэмбүү, 34.9 хувийг заг хүйтэн, 23.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг хдхв тус тус эзэлж байгаа юм. Харин хамгийн удаан эдгэрэлттэй тэмбүү өвчин нь өнгөрсөн оны мөн үеэс 154 тохиолдлоор нэмэгдэж, 4206 тохиолдол болсон байна.
Тиймээс бэлгийн замын халдварт өвчин болон хүсээгүй жирэмсэлтээс хамгийн энгийнээр бас хамгийн найдвартай хамгаалах арга бол бэлгэвч хэрэглэж сурахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Учир нь хамтрагч тань ямар нэгэн халдварт өвчинтэй эсэхийг хэн ч нүдээр хараад тодорхойлох боломжгүй. Зүй нь ихэнх энэ төрлийн халдварт өвчний далд үед нүдэнд үзэгдэх ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Иймд, өөрийгөө болон хамтрагчаа халдвараас сэргийлж хамгаалалттай бэлгийн харьцаанд орох нь чухал юм.
Хэрэв та нэгээс дээш бэлгийн хамтрагчтай, бэлгийн идэвхтэй амьдралтай бол тэмбүү болон бусад бэлгийн замаар дамжих халдварт өвчний шинжилгээнд тогтмол хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалах нь чанартай урт наслахын үндэс болно. Иргэн Та өөртөө хайртай байгаарай…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.