“Амгалан” амаржих газар: Ээж Та жирэмсний хяналтандаа эрт орсноор төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх эрсдэл багасна

2024-01-13 Амрах агшин

 

Амгалан амаржих газраас “ХДХВ, тэмбүүгийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх” сэдвээр мэдээлэл өглөө.

Тэмбүүгийн халдвар гэж юу вэ?

Тэмбүү нь эмнэл зүйн олон үе шатыг дамждаг, архаг явцтай, бэлгийн замаар дамждаг халдварт өвчин. Судалгаанаас харахад тэмбүүгийн тохиолдол 2015 онд хамгийн дээд түвшиндээ хүрч, 2018 оноос багассан байна. Гэхдээ үүнийг дагаад төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол нэмэгдэж байгаа. Тэмбүүгийн халдвартай эхээс төрөлхийн халдвартай хүүхэд төрөх эрсдэлтэй байдаг.

Тэмбүү өвчин нь эмнэлзүйн таван үе шатыг дамжин явагддаг

-Нууц үе – 10-90 хоног, шинж тэмдэггүй байдаг
Нэгдүгээр үе – Халдвар авсан газар өргөн суурьтай яр үүсдэг, эмзэглэл зовиургүй

-Хоёрдугаар үе- I үеийн тэмбүүг эмчлээгүй бол энэ ер үү шилжинэ. II үед арьсан дээр гөвдрүүт, идээтэй тууралтууд гардаг. Энэ үеийн тэмбүүг эмчлэхгүй бол далд үе рүү шилжинэ.

-Далд үе -Арьсан дээрх тууралтууд гэнэт алга болдог. Гэсэн хэдий ч цусан эргэлдэж, бусад эрхтэнг гэмтээдэг.

-Гуравдугаар үеийн тэмбүү- Үүнийг 10-30 жил үргэлжлэх боломжтой гэж үздэг. Энэ үед эрхтэн систем гэмтээдэг бөгөөд аль эрхтнийг гэмтээснээс шалтгаалж шинж тэмдэг нь өөр өөр байна.

Тэмбүүгийн халдвартайгаа мэдэлгүй жирэмсэлсэн тохиолдолд юу анхаарах вэ?

Энэ үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэг. Үүнээс сэргийлэх боломжтой бөгөөд жирэмсний хяналтдаа эрт орох хэрэгтэй. Хэрэв эрт оношлогдвол төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх эрсдэл багасна.

ХДХВ-ийн халдвар жирэмсний үед хэрхэн нөлөөлөх вэ?

Жирэмсэн үед гурван замаар эхээс урагт ХДХВ халдах эрсвэлтэй байдаг.

-Эхэсийн цусан хангамжаар
-Төрөх үед
-Төрсний дараа хөхний сүүгээр

Үүнээс сэргийлэхийн тулд жирэмсний хяналтдаа эрт орох хэрэгтэй. ХДХВ нь бүрэн эмчлэгдэхгүй ч гэсэн вирусийг дарангуйлах эмийн эмчилгээ үр дүнтэй байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.