Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 4-нөөс эхлэн шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийж эхэлсэн билээ. Шалгалтын явцын талаар тус газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээтэй цөөн хором ярилцлаа.
-Танай байгууллагаас явуулж буй шалгалтын хүрээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчдэд ямар заавар, зөвөлгөө өгч ажиллаж байна вэ?
-Манай байгууллагын зүгээс шинэ жилийн баяр болохтой тохиолдуулан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт Эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдэгдэл гаргаж, хүргүүлээд байна. Энэхүү мэдэгдэлд тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл ахуйн шинжилгээ баталгаажуулалт, хаяг шошго, тээвэрлэлтийн байдал, хадгалалт гэх мэт зүйлсийг анхааруулсаар байгаа.
Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуй нэгж байгууллагууд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхдээ хөргүүр, хөлдөөгч болон бусад хүчин зүйлсийнхээ багтаамжийг тооцоолж, иргэдэд шинэлэг байдлаар нь хүргэх мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажиллаж байна.
-Шалгалтын явцад ямар зөрчил илүүтэй илэрч байна вэ?
-Энэхүү төлөвлөгөөт шалгалтын хүрээнд БНХАУ болон Солонгос улсад үйлдвэрлэсэн хугацаа нь дууссан найман төрлийн бэлэн гоймонг хүнсний жижиглэн худалдааны газруудаар ихээр зарагдаж байгааг тогтоосон. Тиймээс бид эл байдалд хяналт, шалгалт хийж, нэлээд хэмжээний хугацаа нь дууссан бэлэн гоймонгуудыг хураан авсан.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.