ГИХГ: 89 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ

2023-12-8 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэж байна.

Арваннэгдүгээр сард байгууллагын төвд 58 (иргэнээс 45 өргөдөл, 4 гомдол, албан хаагчдаас 9 өргөдөл), орон нутаг дахь нэгжүүдэд 26 (иргэнээс 18 өргөдөл, албан хаагчдаас 8 өргөдөл), нийт 84 өргөдлийг хүлээн авч, 62 өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн өмнөх сард хүлээн авсан 27 өргөдлийг шийдвэрлэж, энэ сард нийт 89 өргөдлийг шийдвэрлэлээ. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 97,6 хувьтай, 23 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад нийт 5 өргөдөл, гомдол шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.