Улиастай-Шархадыг холбосон гүүрний зорчих хөдөлгөөнийг нээжээ

2023-11-17 Нийслэл


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастай-Шархадыг холбосон 97.3 метр бетон гүүрний барилгын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээгээд байна.

Тус гүүр ашиглалтад орсноор Гачуурт, Шар хадны замын ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавих, Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажлыг улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.