Зөвөлгөө: Тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2023-12-27 Амрах агшин

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий зоонозын халдварт өвчин.

Тэгвэл энэхүү халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Түүнчлэн:

-Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд Засаг захиргаа, хууль хяналт, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллага болон хүн амын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулна.

-Тарваган тахал өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж,

-Онцгой байдлын хэлтэс, штабын хурлаар хэлэлцүүлэн, жил бүр тодотгол хийж, хэрэгжүүлнэ.

-Хүн амд тарваган тахлын талаар сурталчилгаа хийж, зөв дадал, хандлагыг бий болгох, тарваган тахлын голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулна.

-Тарваган тахлын голомттой нутгийг хянах, шинжлэх, байгалийн голомт дахь халдварын эрсдэлийг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.

-Олон улсын онгоцны буудалд нисэх онгоц буулгах, хилийн боомтод галт тэрэг, авто хөсгийг тусгаарлан зогсоох хяналтын талбайг байгуулна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.