Сүүлийн үед өглөө босмогц 2 аяга ус уудаг, тэгээд өдрийн турш 2 цаг тутамд ус уудаг, биеийн жиндээ харгалзаад 1.5л-4 л ус уудаг. Ийм маягаар хэдэн сар, жилээр уусан гэсэн өгүүлэмжтэй, ерөнхийдээ усны буруу хэрэглээтэй хүмүүс олширч.
Тэгээд үүний улмаас ходоодны галын илч болон биеийн галын илч буурсан, бөөрний хүйтэн хий үүссэн, бүх биеэр цайвар хаван болон суваг хаван үүсч, жингийн илүүдэлтэй болсон гэх мэт түмэн олон эмгэг зовиур тээгээд ирж байна.
Усны мөн чанар нь сэрүүн, нойтон, хүнд, мохдог гэх мэт эрдэмтэй учир бие махбодод бадганы бэлгэ чанарыг ихэсгэдэг, мөн хий хүйтэн бэлгэ чанарыг ихэсгэнэ, галын илчийг дарангуйлна. Хүний бие шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүтдэг. Бид идэж, ууж байгаа хоол, ундыг эдгээр таван махбодыг эн тэнцүү тэжээн тэтгэдэг орц найрлагтай байхаар хэрэглэх хэрэгтэй.
Тиймээс нэг удаагийн хооллолтыг өөрийн ходоодны хэмжээнд тохируулахдаа хоёр гарын алганы хонхрын 4/3-д хоол, унд хэрэглээд, 1 хувийг хоосон үлдээхээр тооцно. Энэ хооллолтын бүхэл хэсэг нь 3/2-ыг, шингэн уух зүйл нь 3/1 байхаар тохируулна. Өдөр тутам сүүтэй цай, шөлтэй хоол, буцалгасан халуун бүлээн усанд зөгийн бал, бурам, бас биед шим тэжээл өгөх янз бүрийн цайны ургамал хандалж ууна. Өглөө, өдөр, оройн хоолны завсар цай унд уухаар бол нэг удаад бас л хоёр алгаа нийлүүлсний 4/3-аас хэтрүүлэн уух гээд хэрэггүй.
Онцгой тохиолдолд буюу халуун чанарын өвчин туссан тохиолдолд л халууны илчийг бууруулах, халууны хорыг гадагшлуулах зорилгоор буцалгасан усыг ихээр ууж болно. Мөн туулгах, бөөлжүүлэг эмчилгээний үед усаар хөөлт хийж их хэмжээний ус уулгана. Таны биеийн таван махбодын хувь тэнцвэртэй байвал эрүүл, бас илүүдэл жингүй байна гэдгийг сайтар анхаараарай.
Эх сурвалж: МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.