Автозамын өргөтгөлийн ажил хийж байна

2017-06-15 Нийслэл

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн  асфальтбетон хучилт хийж байна.  Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол  2017 оны аравдугаар сарын 30 гэхэд  хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.