ROAD TO ONE MONGOLIA шоуны ялагч, “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил энэ сарын 21-ний өдөр Тайланд улсын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд ONE Championship-ын анхны тулаанаа ONE Lumpinee-13 эвентэд хийхээр өчигдөр Бангкок хотод очиж, бэлтгэлээ эхлүүллээ. ONE Lumpinee-13 эвентийн үеэр 10 муай-тай /Тайланд бокс/, 2 холимог нийт 12 тулаан болох юм. Тус тэмцээнд Тайланд, ОХУ, Бразил, Mонгол, Хятад, Турк, Mалайз, Филиппин зэрэг орны тамирчид тулалдана.
Тэрбээр ONE WARRIOR SERIES PHILIPPINES -ий ялагч Адонис Севилленотой тулалдах бөгөөд 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч 29 настай Адонис Севиллено сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ.
Дашрамд дуулгахад, Mонголд энэхүү тулааныг Premier Sports Network 2023 оны 04-р сарын 21-ний 20.30 цагаас шууд дамжуулах юм байна.
10 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.