Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна

2023-03-24 Нийслэл

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичиг цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээв.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг хүнд ногдож байгаа ногоон байгууламж дэлхийн дунджаас харьцангуй бага байдаг. Энэ нь тоосжилт, хөрс, агаарын бохирдолд ч нөлөөлдөг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд жишээ нь, зам тавихын тулд аж ахуйн нэгжүүд стандартаа худалдаж авдаг байсан. Тухайлбал, зам тавих 10 төрлийн стандарт байлаа гэхэд тэрийг энд, тэндээс цуглуулж авдаг. Үүнээс болж халтирдаг хавтангаар зам тавих гэх мэт асуудал үүсэж байсан. Өнгөрсөн онд Хотын есөн бүлгийн 38 стандартыг баталсан. Дараагийн стандартууд батлагдах шатандаа явж байна. Энэ стандартаар явган хүний замыг ямар материалаар, хэрхэн хийх тухай тодорхой заасан. Үүнийг хүссэн хэн боловч үнэгүй авах боломжтой” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.