ХАЛИА ТОШИН ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ 30 БАЙРШИЛ БАЙНА

2023-03-16 Нийслэл

 

Нийслэлийн холбогдох хуралдаанаар халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсүүдийг танилцуулав. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд судалгааг авч, нэгтгэсэн байна. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршлын 168.5 га талбай байгааг тогтоожээ. Үүнээс зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 нэгж талбар байна.

Улаанбаатар хот нь Туул гол болон түүний цутгал голуудын татамд оршдог учраас хотын нутаг дэвсгэрийн зарим хэсэг нь тодорхой давтамжтайгаар байнга ул хөрсний усанд автдаг. Мөн ус зайлуулах инженерийн байгууламж хангалтгүйгээс шугам сүлжээ болон барилга, байгууламжид сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд ул хөрсний усны түвшин, урсац болон чанарт байнга хяналт, шинжилгээ хийх, цооног, хөрсний ус доошлуулах шүүлтүүрийн байгууламж байгуулах шаардлагатай байна.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, халиа тошин үүсдэг байршлуудад шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Зөвлөлийн хуралд хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг үүрэг болголоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.