“Дэйтон” их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын “Майк” Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman (“шинэков” буюу 1-р курсын) оюутнууд дундаас “Бэлгэдлийн баг”-т нэрлэгджээ.
Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглосон бөгөөд эдгээр шинэ тоглогчдын дундаас Ш.Энхийн-Од ийнхүү шилдэг таван тоглогчийн тоонд багтлаа.
116 жилийн түүхтэй, эгнээндээ 1281 их сургууль, коллежийн нэгтгэдэг Үндэсний оюутны спортын холбоо буюу NCAA (National Collegiate Athletic Association) -ийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд энэ улирлаас тоглон Монгол хүний анхны “мөрийг” гаргасан нь Ш.Энхийн-Од болов.
10 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.