Сар шинийн баярын өдрүүдэд ойртож, авто замын ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас энэ долоон хоногийн амралтын өдрүүдээс эхлэн автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал гаргаж, албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.
Албан бичигт сүүлийн таван жилийн судалгаагаар сар шинийн баярын өмнө орон нутгаас олон тооны машин нийслэлд ирж, замын хөдөлгөөний ачаалал 25-30 хувиар нэмэгддэг.
Иймд:
-Хоёрдугаар сарын 11, 12-ны бямба, ням гараг
-Хоёрдугаар сарын 18, 19-ний бямба, ням гарагт улсын дугаар тэгш, сондгойгоор ангилан зорчуулах
Томоохон зах, худалдааны төвүүдэд цагийн зохицуулалт хийх зэрэг санал гаргаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Гэхдээ одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.