Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ бямба гарагт болно

2023-01-26 Амрах агшин

Мэргэжлийн сүмо бөхийн ихэнхи дээд амжилтын эзэн, их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ бямба гарагт Токио хотын “Кокүгикан” ордонд болно. Тус ёслолын дээд зэрэглэлийн тасалбар бараг дуусч байгаа аж.

Таван сая иэнийн үнэтэй “Diamond VIP NFT” тасалбар нь зургаан ширхэг бөгөөд бусад зочдоос давуу эрхтэй аж.

Энэхүү зургаан азтан их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, их аваргатай хамт зоог барих эрхтэй гэнэ. Мөн 69 дэх ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.