Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “2023 онд хувийн хэвшлийнхэн худалдан авах ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Хог цэвэрлэгээний ажлыг төр дангаараа оролцохгүй. Тухайлбал, Гачууртын аманд буй хур хогийг цэвэрлэхийн тулд төсвийг нийслэлээс гаргаад тухайн нутагт ойрхон байгаа ААН цэвэрлэгээг хийх боломжтой. Орон нутаг руу зарим төсвийг шилжүүлнэ. Адуу, малгүй бүс болох, золбин нохой, муурын устгал, гудамжны гэрэл, ногоон байгууламжийн асуудлаар хувийн компаниудтай хамтарч ажиллана. Тэр дундаа нийслэл технологийн дараагийн шат руу орох болсон. Цэвэрлэгээ үйлчилгээг алийн болгон гараар цэвэрлэх вэ. Тиймээс энэ хүрээнд ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.