Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг өнөөдөр /2023.01.05/ томилсон. Үүний дараагаар шинэ сайд нар тангаргаа өргөв.
МАН-ын Удирдах зөвлөлөөс:
Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг,
Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн
Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг дэвшүүлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуусны дараа шинэ сайд нар тангараг өргөсөн юм.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, уламжлалаа дээдлэн, Үндсэн хуулийг сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн тангараг уншив.
Үүний дараа Монгол Улсын төрийн дууллыг эгшиглуулж, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.