Торгуультай машин хот руу нэвтрүүлэхгүй журам хэрэгжиж эхэллээ

2023-01-3 Нийслэл


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн оны аравдугаар сарын 8-ны хурлаар товчоодыг цахимжуулах талаар танилцуулсан. Ингэснээр нийслэлийн бүсэд зөрчилтэй автомашин нэвтрэх боломжгүйг мэдэгдсэн билээ. Тодруулбал, энэ сарын 1-нээс эхэлж торгуультай тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй байх журам албажиж эхэлсэн байна.

Ингэснээр постуудад Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Татварын ерөнхий газар болон даатгалын мэргэжилтнүүд ажиллаж, зөрчлийг баримтжуулан торгуулийг төлүүлж, үзлэг оношилгоонд оруулахыг шаардаж байгаа аж.

Тодруулбал, тээврийн товчоогоор нэвтэрч буй автомашинуудын торгуулийн хуудас, мэдээлэл алба хаагчийн шалгах хуудаст цахимаар очиж байгаа. Үүнийг нягталж, торгуультай тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулж нийслэл рүү нэвтрүүлж байгаа болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.