Угаарын хийн хордлогын ШИНЖ ТЭМДГҮҮД

2023-01-3 Амрах агшин


Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.

Тус хэлтсээс “Нүүрс түлэх зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар цусны улаан эсийн тоо цөөрдөг байна. Улмаар эд эрхтнүүд хүчил төрөгчийн дутагдалд орж, хүн угаартаж эхэлдэг. Угаарын хий нь хүчил төрөгчийн дутагдалтай орчинд үүсэж, битүү орчинд хүн, амьтныг угаартуулах хортой.

Харин задгай агаартай буюу хүчилтөрөгчтэй үед агаарт удаан оршдоггүй байна. Учир нь агаарт хүчилтөрөгчийн атомуудтай маш хурдан исэлдэж, нүүрс хүчлийн хийд шилждэг. Тиймээс учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж байна” хэмээн мэдээлэв.

Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

Толгой өвдөх
Чих шуугих
Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
Огиулж бөөлжих
Ханиалгах
Ухаан балартаж унах
Гуйвж, дайвах

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.