ОЛГОЙ ӨВДӨХӨД
Олгой өвчлөх шалтгаан: -Халуун чанартай өвчнийг гүйцэд эмчлүүлээгүйгээс
-Махбодын хямралаас олгойд урхаг үлдсэн
-Цулын халуун савд унаснаас ходоод гэдсэнд нөлөөлөх, олгойн цанх татах
Олгой өвчлөх шинж тэмдэг: -Гэдэс дүүрэх, цанхайх, хоржигнох зэрэг гэдэс олгойн хий хөдөлнө.
-Олгойн цанх хүйсний баруун, зүүн чигт өвчилнө
-Олгойн цанх нь цагаан идээ, амтлаг идээ идсэний дараа мөн даарсны дараа түүдэг асч байгаа юм шиг эсвэл цоорч байх шиг өвдөнө. Эмчилгээ: -Өл шувууны баасны үнсийг уух
-Өнчин сармисыг сайн архинд дэвтээж, хатаагаад архиар даруулж уух
-Гэдэсний өвчний заслыг нэгэн адил хэрэглэх
ДАВСАГ ӨВДӨХӨД
Давсагны өвчин үүсэх шалтгаан: -Давсагны амсар мушгирах
-Шээсний суваг гэмтээх
-Давсаг чулуутай болох
-Дороосоо хэт даарч жиндэх
-Доод сүвийн ариун цэвэр муу сахиснаас болно
Шээс хаагдах буюу чавдагшвал: -Шээс гарахгүй бол монгол архинд шар тос хийн, цагаан гаа хийн, буцалгаж уух
-Шүдлэн хонины бөөрийг дангаар нь чанаж, шөлийг нь уух
-Хонины дунд чөмөгний бундгар чулуу эсвэл ямааны ахар сүүлний ясыг буцалгаж уух
-Хар, хөх даавуунд адуу, тарваганы тосны аль нэгийг шингээн халаагаад ууц, нуруу, давсаг дээрээ жин тавих
Шээс задгайрвал: -Үхрийн сүүлний ясыг битүү шатааж, үнсийг нь зөгийн балтай усаар даруулж уухад ахмад настанд тустай.
-Чихэр өвс хандалж уух
-Тэхийн шээг чанаж уух
-Монгол хунчрыг хонины шөлөнд чанаж уух
ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛТООС СЭРГИЙЛЭХ:
-Морь, дугуй байнга унах
-Өглөө сэрмэгц төмсөг хярзангаа дороос нь дээш насныхаа тоогоор илэх
-Бололцоотой үед завилж суух
-Бие засахдаа тогтмол сууж шээх
-Хатуу ор, дэвсгэр хэрэглэх
САМСАЙ ӨВЧНИЙ ҮЕД
Самсай өвчин гэж юу вэ? -Энэ нь эр, эм хүний дусал шимийн төлжин хурах сав юм. Самсай өвчилбөл эрэгтэй хүний цагаан, эмэгтэй хүний улаан дусал буурч, улмаар биеийн өнгө буурч, тамир тэнхээ сулран, бэлгийн сулрал болдог. Хүүхнүүдэд сав дайвар өвдөх, ууц нуруугаар хөших, биеийн юм тогтворгүйтэх, доош янз бүрийн чийг буух зэрэг өөрчлөлт гарна.
Самсайн өвчнийг эмчлэх нь: -Тахианы өндөгний шөл цагаан, улаан дуслыг арвижуулна
-Загасны шөл эмэгтэй хүний улаан дуслыг арвитгана
-Сайтар амрах, хоногт 9-10 цаг унтах нь сулралыг засна
-Халуун ууранд суух, наранд биеэ шарах нь сулралд сайн нөлөөтэй
-Өдөрт 2 удаа түүхий ногоогоор хийсэн зууш идэж, дээрээс нь улаан лууван, шар манжин хэрэглэхэд сулрал засардаг.
-30 хоног дараалан унтахынхаа өмнө биеийн дулаантай усанд ороход засарна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.