Баярын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн газрыг нягталж, гарал үүсэл нь баталгаатай эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсэж болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.
Хүүхдийн бэлэг сонгоход анхаарах зүйлс:
Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
Хүнсийг шинжилгээ, баталгаажуулалтад хамруулсан эсэх
Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх
Хэрэв:
Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/ Хэмжээ – /шошгод заасан хэмжээнээс багассан, томорсон/
Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн/ Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
Үнэр – /эвгүй үнэр байвал/ Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь түмбийсэн, дарахад хонхолзож задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал
Хүнсний бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол
Хүнсний бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол
Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал сонгохгүй байх.
Хүүхдийн бэлгэд доорх хүнсний бүтээгдэхүүн байвал сонгохгүй байхыг зөвлөж байна.
Үүнд:
Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
Шөлний тос, өөхөн тос, түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.