Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдыг “цагаатгаад” эхлэв үү

2022-12-8 Банк, санхүү

 

Хөгжлийн банкны хэрэг прокурорт шилжээд багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ энэ хэрэг нүүрсний хулгайн дуулианд “дарагдаад”, ойрд олны анхаарлаас холдоод байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны хэргийг прокурорт шилжүүлэх үед зарим хүнийг “цагаатгасан” гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Тухайлбал, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй холбогдоод байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний хэргийг мөрдөх байгууллагаас прокурорт шилжүүлэхийн өмнөхөн хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын өнгөрсөн намар хэлснээр уг хэрэгт 83 хүн холбогдоод байсан. Дараахан нь “…87 хүн холбогдсон” гэх мэдээлэл бас цацагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.