64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-19-нд Узбекистан улсад зохион байгуулагдлаа. 10 орны 221 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн даамчин медаль хүртсэн юм.
Охидын 08-10 насанд Э.Номунзаяа мөнгөн медаль хүртэн, Азийн дэд аварга болсон байна. Хөвгүүдийн 11-13 насны ангилалд Б.Эрхэмбилэг, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийнхэд Б.Есүй, охидын 14-16 насныхад Н.Лхагвадолгор хүрэл медаль авсан юм.
Түүнчлэн Азийн АШТ-ий үеэр Б.Есүй дэлхийн даамны холбооны мастер боллоо. Ингэснээр IDF (international draughts federation) буюу дэлхийн 64 буудалт даамын холбооны мастер цолыг монгол даамчин анх удаа хүртсэн юм.