Д.Сумъяабазар: Хүүхдийн парк хүүхдийн паркаараа үлдэнэ гэдгийг баттай хэлэх байна

2022-06-6 Нийслэл

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүүхдийн паркын талаар дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Хүүхдийн парк хүүхдийн паркаараа үлдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр, хувийн түншлэлээр хүрээлэнг нийслэл хот болон Рио Тинто, Бодь группийн гурвалсан гэрээгээр хөгжүүлэхээр төлөвлөсөн.

Зургаадугаар сарын 15-нд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ асуудлыг шийдэх юм.

Хэдийгээр Бодь групптэй холбоотой элдэв асуудал яригддаг хэдий ч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж паркийн газрыг өдий хүртэл орон сууцны хороолол болгочхолгүй хамгаалж, хадгалж ирсэнд талархаж байна. Энэ боломжийг алдахгүйгээр бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй байна. Туул голын эрэг дэх бүтээн байгуулалтыг энэ зундаа хийнэ. Дугуй цагааныг мөн тохижуулна. Үнэхээр үзэмжгүй, ард иргэдийг бухимдуулсан газрыг цэвэрлэж, ая тухтай газар болгоно” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.