Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2022-06-3 Нийслэл

НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя 2022” өдөрлөгийг зургадугаар сарын 4-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Өдөрлөгт:

-Монголын өмгөөлөгчдийн холбооны 21 аймаг дахь 23 салбар зөвлөл

-Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

-Хүний эрхийн үндэсний комисс

-Монголын олон улсын арбитр

-Цагдаагийн ерөнхий газар

-Шүүхийн ерөнхий зөвлөл

-Хууль зүйн туслалцааны төв

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

-Архивын ерөнхий газар

-Монголын нотариатчдын танхим

-Монголын хуульчдын холбоо

-Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.