Новартис хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхэллээ

2023-04-17 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад шинээр орсон 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгдэх бөгөөд иргэд, даатгуулагч нь чанартай эмийг санхүүгийн ямарваа нэг эрсдэлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй худалдан авах нөхцөл, бололцоо бүрдэх юм.

Энэхүү хөтөлбөрт багтсан чихрийн шижингийн эмгэгийн үед хэрэглэх Глимепирид 1мл, 2мл, 4 млшахмал эмүүдийг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэлээ.Ингэснээр Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд олгох бүх эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй олгож, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Зовлонт шөнө

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.