ЗУРГААН САВЫН ӨВЧНИЙГ АНАГААХ АРГА ЧАРГА (гэдэс, цанх татах)

2017-07-3 Уламжлалт анагаах ухаан

Уламжлалт анагаах ухаанаар сэрэхүй

ГЭДЭСНИЙ ӨВЧИНД:

Гэдэсний хорхойг арилгах:

-Туузан хорхой гарвал хоолны 2 халбага машиндсан хулууны үрийг өлөн элгэн дээр ид. Дараа нь туулгах эм уу. Ингэхдээ урьд өдрөөс нь махан хоол идэхгүй байх хэрэгтэй.

-Сармисны 10 салааг буцалгасан халуун усанд хийж уух. Эсвэл өглөө бүр сармис дангаар нь идэх. Мөн туулгах эм заавал хэрэглэнэ.

Гэдэс өвчилвөл:

-Их хэмжээгээр гүйлгэхэд илжигний хэлийг хатаан нунтаглаж, усанд буцалгаж уух

-Арвайн гурил өдөр бүр зуурч идвээс гэдэсний өвчнөөр өвчлөхгүй -Махны хордлогоноос болж бөөлжиж суулгахад гүүний шинэ айраг, үнээний сүүний бүлээн тараг уух.

-Гэдэсний түгжрэлд 100-150 грамм 3 жил болсон үхрийн шар тосыг халааж уух. Шар тос байхгүй бол өөрийнхөө өлөнг уух

Хүүхдийн гүйлгээг эмчлэх:

 

-Үнээний халуун сүүг даавуунд шингээж, ходоод хэвлийг ороох

-Сөд өвсний толгой, үндэс болон таван салааг хандалж уух Том хүний гүйлгээнд:

-Үхэр, хонины өөхгүй шинэ махыг маш жижиг хэрчээд, үнээний шар тосонд эсвэл өөрийнх нь шүүсэнд хуурч 2-3 удаа идэх

-Олон хоногоор гүйлгэвэл илжигний хатаасан хэлийг нунтаглан, буцалгаж уух

-Архичин хүн олон хоногоор гүйлгээд байвал жүржийн хальсыг сайтар хатаан нунтаглаад, архиар юм уу усаар даруулж уух

Цусан суулгацыг эмчлэхэд:

-Марганцын сулхан уусмалыг том хүн өдөрт 1 аяга, хүүхэд түүнээс арай багаар 1-2 удаа уухад цусан суулга дарагдана. Марганцыг найруулахдаа 500 грамм буцалгасан усанд 2-3 ширхэг талст марганц хүүхдэд цайвар ягаан, том хүнд ягаавтар өнгөтэй болмогц уулгана. Гол нь марганцын уусаагүй талтс биед орохоос болгоомжлох хэрэгтэй.

-Эмчилгээний журмаар өдөрт 12 шинэ өндөг иддэг. Эхний 2 өдөр 2 цаг тутамд 2 өндөг, 3 болон 4 дэх өдөр 3 цаг тутамд 2 өндөг, 5 болон 6 дахь өдөр өглөө, өдөр, орой тус бүр 4 өндөг идвэл зүгээр.

 

Цанх татахад:

-Жамц болон бор давс эсвэл улаан давс буюу өмхий давс долоох

-Долоовор, дунд хурууныхаа үзүүрийг зүүгээр хатгаж, цус гаргах

-Шорвог давстай хар цай уух

-Аян замд цанх татвал шээсээ уух

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.