Талбайн усан оргилуурыг төвийн шугамд холбож, энэ жил ус зөөхөөргүй болжээ

2022-05-14 Нийслэл

Төв талбайн усан оргилуур руу ус зөөхөө больсон талаар албаны хүмүүс мэдээллээ. 

Учир нь энэ жилээс усан оргилуур төвийн шугамд холбогдсон байна.

Эргэн сануулахад, төв талбайн усан оргилуурыг Хотын дарга асан С.Амарсайхан цар тахлын үед 3.2 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан нь тухайн үед нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Ингэхдээ Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийт гурван тэрбум гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөж байлаа. Харин энэ жилээс эхлэн ийнхүү тус усан оргилуурт ус зөөж хийхээргүй болсон нь хот тохижилтынхны ажлыг бага ч болов хөнгөвчилж буй юм.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.