Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх хашаа, хайсыг стандартад нийцүүлэх ажлын хүрээнд 1-10 дугаар хорооны 52 байршлын хайс, хашлагыг буулгалаа.
Эдгээр хайс, хашлага нь нийтийн эзэмшлийн талбай, явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчинг хязгаарлаж, хотын стандарт, норм, дүрмийг зөрчсөн юм.