“Нийтийн хөлбөмбөг” төслийн нээлтийн өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

2022-05-4 Нийслэл

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ноос “8 жил 8 зорилго” урт хугацааны стратеги хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд тус спортын хамрах хүрээг тэлэх, хөгжөөн дэмжигч, эцэг, эхчүүд, сайн дурынхны идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийтийн хөлбөмбөг” цогц төслийг боловсруулсан. Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн тамгын газар, Нийслэлийн Спортын Газар, ҮХАҮТ, Боловсролын ерөнхий газартай хамтран төслийн нээлтийн өдөрлөгийг энэ сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Нээлтийн өдөрлөгөөр Улаанбаатар хотын 9 дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөлбөмбөгийн тэмцээн, “Бүх оддын тоглолт”, хөлбөмбөгийн хэрэгсэл материалын экспо, танилцуулга, гишүүн холбоод, байгууллагуудын танилцуулга тайлан зэрэг үйл ажиллагаа явуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байх юм.

Цаашид тус төслөөр 21 аймгийг стандарт талбайтай болгох, дунд сургуулийн арга зүйч нарт мэргэжлийн сургалт зохион байгуулах, тэмцээн уралдааныг нь зохион байгуулах, аймаг сумд болон дүүргүүдийн сургуулиудад 2100 бөмбөг хуваарилах зэрэг ажил хийгдэхээр төлөвлөсөн байна.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.