Жил бүр 800 мянган хүн ЦАЙРЫН ДУТАГДЛААС болж нас бардаг

2022-08-18 Амрах агшин

 

Бидний бие цайрыг хадгалдаггүй бөгөөд гаднаас байнга авч байх шаардлагатай байдаг. Дэлхий дээр хоёр тэрбум хүн цайрын дутагдалтай байна.

Цайрын гол үүрэг нь:
-1000 гаруй ферментийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд нэг ёсондоо хүний биеийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог гэсэн үг юм.
-Бидний биеийн уургийн 10% нь цайртай холбоотой
-Үрэвсэл халдварын эсрэг маш хүчтэй байгалийн антиоксидант юм.

Цайр дутагдаснаар илрэх шинж тэмдэг нь:
-Өсөлт удаашрах, зогсох
-Амтлах үнэрлэх мэдрэмж буурах
-Дархлаа муудах
-Түрүй булчирхай болон эр бэлгийн дааврын асуудал үүсэх
-Арьсны өвчлөл (Батгашилт, Харшил г.м)
-Стресстэх, сэтгэл тавгүйтэх
-Инсулины ялгаралт буурах
-Суулгалт
-Нүд өвдөх
-Өвчин болоод шарх сорвины эдгэрэлт удаашрах
-Ам гэмтэх
-Хоол боловсруулалт муудах
-Үрэвсэл үүсэх
-Амьсгалын зам өвчлөх

Цайрын дутагдалд оруулж буй шалтгаанууд нь:
-Ходоод гэдэсний эрхтэний мэс засалд орох
-Антибиотикийн хэрэглээ
-Элэгний өвчлөл
-Сахарын өвчлөл
-Генийн өөрчлөлттэй хоол хүнс

Дашрамд дуулгахад, эрдэмтдийн зөвлөснөөр эрэгтэйчүүд өдөрт 19 мг орчим цайр, эмэгтэйчүүдэд 15 мг хэрэв жирэмсэн болон хөхүүл бол өдөрт 30 мг хүртэл цайр шаардлагатай. Бага насны хүүхэд өдөрт ойролцоогоор 3.5-10 мг, өсвөр насны хүүхэд 15 мг авах шаардлагатай байдаг ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.