НЗДТГ-аас санаачлан “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж байна.
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр ордог. Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 48.1, их дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний салбарын 80 хувь нь төвлөрдөг.
Иймд нийслэлийн хүн амын унд ахуйн усны аюулгүй байдлыг хангах, үер усны болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчин, усны нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлэх хүрээнд төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улс, төрийн бус байгууллагад үйл ажиллагаагаа нэгтгэж нэгдсэн бодлогоор хотын усны асуудалд анхаарах шаардлага үүссэнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 2 дахь гэрээг амжилттай хэрэгжүүлж байгааг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дурдаад, Улаанбаатар хотын ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулна. Төв цэвэрлэх байгууламжаас гарах усыг дахин боловсруулж цахилгаан станцуудад нийлүүлэх ажил урагштай байгааг тэмдэглэсэн юм.
Тэрбээр “Монголд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй цэвэр усны эх үүсвэр түүний аюулгүй байдал, нөөцийн хадгалалт, хамгаалалтын нь бидний шийдэх чухал асуудал мөн. Усгүйгээр эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн тухай ярих боломжгүй. Ус бол бидний үр хойчдоо үлдээх үнэт өв” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлгээр усны салбарын бодлого төлөвлөлт, түүний шийдлийг эрэлхийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангасан орчин хамтдаа бүтээлцэхийг Улаанбаатарчууддаа уриалахыг зорьжээ. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын эрдэмтэн, судлаач нар оролцож, нийслэлийн усны салбарын асуудлаар олон талын оролцоог ханган санал солилцож, цаашид баримтлах бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох аж.
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
22 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.