Маргааш Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээтэй

2022-03-18 Нийслэл

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хангах, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах болжээ. Цэвэрлэгээ маргааш буюу 2022 оны гуравдугаар сарын 19-ний бямба гарагт болно.

Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид, хороод дэргэдэх хэлтэс, албад, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, гэр болон орон сууцны хороолол, зуслангийн бүс, үерийн далан, гуу жалга, Сэлбэ голын эрэг дагуу зэрэг хуваарилагдсан байршлуудад ажиллах юм.

Мөн орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй, хангалтгүй ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох тул цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.