Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн төрийн өмчийн бүх цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг 2022 оны хоёрдугаар сарын 18-24-нд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулж, 10,597 хүүхдийг элсүүллээ.
Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдлийг үндэслэн 8,112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн.
Элсэлт, бүртгэлийг зохион байгуулсны дараагаар нийслэлийн найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3,575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн судалгаа гарсан. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн дээрх цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв.
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.