ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН “VISIT ULAANBAATAR” АППЛИКЭЙШН БҮТЭЭНЭ

2022-03-2 Нийслэл

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Айхотел” ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал нар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагаагаар Аялал жуулчлалын салбар дахь цахим шилжилтийг идэвхжүүлэх зорилгоор өнгөрсөн онд хэрэгжүүлж байсан “Цахим Улаанбаатар” аяны  хүрээнд “Аялал жуулчлалын салбарын цахим шилжилт” нэгдсэн чуулганыг хамтран зохион байгуулах, Гар утасны “Visit Ulaanbaatar” аппликэйшнийг бүтээх, хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

Мөн салбарын байгууллагуудыг хамруулан онлайн болон танхимын сургалт зохион байгуулах, контент бүтээх, гарын авлага шинэчлэн сайжруулах, мэдээлэл солилцох, сурталчлах, Аялал жуулчлалын чиглэлийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх юм.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.