ВИДЕО: Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд хоолой сөөх, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ

2022-02-9 Мэдээ мэдээлэл

"Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд хоолой сөөх, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги харшлын төвийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй их эмч Ц.Батцэнгэл омикрон халдварын үед илэрч буй онцлог шинж болоод өвдөөд эдгэсэн иргэдэд зөвлөмж өглөө.

Вакцин хийлгээгүй хүмүүс омикрон хувилбараар өвдсөн тохиолдолд уушгинд халдвар орж хүндрэх, нас барах эрсдэл өндөр байна. Омикрон хувилбар нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь хэрэгтэй. Ковид19 халдвараар өвдсөн хүмүүсийн 59-80 хувьд нь ханиалга намдахгүй байх шинж тэмдэг ажиглагдаж байна. 

Омикрон хувилбарын шинж тэмдэг:

  • Хоолой өвдөх
  • Хоолой сөөх
  • Хоолой сэрвэгнэж ханиах
  • Ядрах, сульдах, хөлрөх
  • Үе мөч өвдөх

Шинж тэмдэг ханиалга:

  • Цочмог ханиалга гурван долоо хоног
  • Архаг ханиалгах найман долоо хоног
  • Халдварын хүндрэл цэр их байх
  • Харшлын сэдрэл үүсэх эрсдэлтэй байна.

Өвдөөд эдгэсэн иргэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, уушгины рентген зураг авахуулах, спирограмма, цусны хүчилтөрөгчийн хангамж тодорхойлох шинжилгээ, эхокардиографи зэрэг шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Мөн цус шингэлэх эмийг 2-3 сар хэрэглэхийг зөвлөж байгаа. Ковид19 халдвар нь мэдрэлийн эд эсийг маш ихээр гэмтээдэг учир ядрах, сульдах шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж байгааг анхааруулж буй. Энэ үед биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт витаминуудыг хэрэглэх нь зүйтэй.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.