ЭМД-ын шимтгэл төлөлтийн дутуу саруудаа регистрийн дугаараа хийгээд шалгах боломжтой боллоо

2022-01-4 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг. Уг хууль нь 2016.01.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж нээгдэх юм.

Та өөрийн ЭМД-ын шимтгэлийн дутуу төлөгдсөн саруудаа Е-Mongolia апплейкэшний Эрүүл мэнд цэснээс хурдан шуурхай, үнэ төлбөргүй шалгах боломжтой.

Даатгуулагч та аливаа эрүүл мэндээс үүдэлтэй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, шимтгэлээ цаг тухай бүрт нь төлснөөр ямар ч гэнэтийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалаараа хөнгөлүүлэн авах боломжтой тул яг одоо шимтгэл төлөлтийн мэдээллээ https://www1.e-mongolia.mn сайтаас шалгаарай.

Мөн та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын вэбсайтаас өөрийн регистрийн дугаараа хийгээд шимтгэл төлөлтийн дутуу саруудаа шалгах боломжтой.

http://emd.gov.mn/rd/search 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.