Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

2021-12-8 Спорт

 

 

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг нэхэн сануулбал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байна. Н.Түвшинбаярыг дээрх хэргээр цагдан хорьж, байцаасан.  Хохирогч Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өмнө нь Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлсэн ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан юм.

Энэ удаад түүнийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Өнгөрөгч баасан гарагт уг дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн ч хэргийн материал дутуу байсан учир буцаагаад байсан юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл анги нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн зүйлчлэлтэй. Тодруулбал, уг зүйл ангийн

  1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх заалттай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.