ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН ГАЗРУУДЫН ГЭРЭЭГ ЦУЦЛАНА

2021-11-17 Нийслэл

 

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох дүүргийн удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, зөвлөгөө өглөө. 

Иргэдийн дийлэнх нь өөрсдийн газар өмчлөл, Богд-Уул орчмын газрын асуудлаар Засаг даргад хандсан. Засаг даргын зүгээс холбогдох газрын албатай хамтарч хуулийн дагуу, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд иргэдийн асуудлыг шийдвэрлэх ёстой талаар хэлж байлаа. Тэрбээр “12 жил газрын асуудлаар хөөцөлдөж төрийн хүнд суртлаас болж цаас нь хүртэл шаралж өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй олон асуудал Баянзүрх дүүрэгт байна. Энэ болж бүтэхгүй байгаа хүнд суртал, хууль бус ажлыг бид таслан зогсооно. Баянзүрх дүүргийн иргэд, хороо нутагтаа эзэн болж дүүрэгтэйгээ хамтарч ажиллаарай. Бид хамтдаа нэг бодолтой, нэг зорилготой ажиллаж, хөдөлмөрлөж чадвал дүүргийн болж бүтэхгүй бүх асуудлыг шийдэж чадна” гэсэн юм.

Иргэдийн хэлсэн санал хүсэлтэд тулгуурлан Засаг дарга, холбогдох удирдлагууд Богд-Уул орчимд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан атлаа хороолол, хотхон барьж байгуулж зориулалтын бусаар ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдтэй уулзаж, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.