Гудамж, талбайд байрлуулсан камеруудын 58 хувь нь огт ажилладаггүй

2021-10-27 Нийслэл
Гудамж, талбайд байрлуулсан камеруудын 58 хувь нь огт ажилладаггүй

Гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд гудамж, талбайд байрлуулсан камер өндөр ач холбогдолтой. Нийслэлийн хэмжээнд 2905 цэгт теле камер ажиллаж байна. Цагдаагийн газрын хяналтад байдаг камеруудын 58.3 хувь нь буюу 1695 огт ажилладаггүй, 41.6 хувь буюу 1210 нь ажиллагааны доголдолтой байгаа судалгаа хийжээ. Гэмт хэргийн илрүүлэлтэд чухал нөлөөтэй хяналтын камеруудын бүрэн бүтэн байдал, доголдол сааталгүй ажиллагаанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд анхаарах шаардлагатай гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.