КАМЕРТОН хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “СОБТ ТРЕЙД” компанийн ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ

2021-10-18 Нийслэл

Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “Зайсан хилл” цогцолборт байрладаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Учир нь цар тахлын үед хүний бөөгнөрөл үүсгэн холбогдох хууль дүрмийг зөрчсөн хэмээж, тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр мэдээлж байсан юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Удаа дараа зөрчил гаргасан, гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан “СОБТ трейд” компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцаллаа. ААН-үүдээ дэмжинэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хариуцлагатай байх шаардлагатай” хэмээн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.