Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Covid-19-өөр өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Лавлах төв 24 цаг ажиллах юм байна. Мөн гэрээр эмчлүүлж буй, Covid-19-ийн батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавихыг анхаарууллаа. Үүнээс гадна сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх, түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авахыг сануулав.