Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 23-ны байдлаар нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 96.5 хувийн биелэлттэй байна. Дулаан хангамжийн системийн хувьд 998 арга хэмжээг төлөвлөсөн байсан.
Дулаан хангамжийн хувьд Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3.3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөх, бүрэн шинэчлэх ажлыг энэ онд зохион байгуулж халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажилласан.
Уг төслийн хүрээнд 73 орон сууцны 9,043 өрх айл, 40 ААН байгууллага наймдугаар сарын 25-наас эхлээд хэрэглээний халуун ус дулаанд холбогдсон. Үлдсэн хоёр байрны 83 өрх есдүгээр сарын 28-нд хэрэглээний халуун хүйтэн усаар хангагдана.
Агаарын бохирдлыг бууруулах захирамжийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй захын сургууль, цэцэрлэг айл өрхийг дулаанд холбож байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургууль, 29, 71 дүгээр цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж, 95 хувийн ажлын гүйцэтгэлтэй явж байна.
БЗД-ийн 8, 16, 19 дүгээр хороо, газарчин, Эрдэнэтолгой дахь дулаан холболтын ажил шугамын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.