Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд хандаж, Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ хүргүүлжээ.
Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.