Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчиижүүлэн хийж байна. Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 6-ны байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 2 байршилд газар чөлөөлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг зам чөлөөлсөн байршлуудтай танилцаж, газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаныхан багтсан юм.
Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооноос зам чөлөөлсөн байршлуудыг шалгах ажлаа эхлүүлсэн юм. Тус хорооны 8 дугаар байрны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барисан хашааг буулгаснаар явган хүн чөлөөтэй зорчих боломжтой болсон юм. Харин авто машин зорчих, зам гаргаж тохижуулах боломжийг судлахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрад үүрэг болголоо.
Ажлын хэсэг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьж нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хаасан хашааг буулгаж газар чөлөөлсөн байршилтай очиж танилцлаа. Жи Энд Эр ХХК нь эзэмшил газраа хэтрүүлэн хашаа бариад таван жил гаруй болж байгаа бөгөөд удаа дараа шаардах хуудас өгсөн ч буулгахгүй байсан учраас албадан буулгаж газрыг чөлөөлсөн юм. Уг хэсгийн газар чөлөөлөгдснөөр явган хүний зам, авто машины зогсоол болгож тохижуулах бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн дараах зам чөлөөлсөн байршлуудтай танилцлаа.Үүнд:
Харин Хүүхдийн урлан бүтээх төвийн нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хаалт байрлуулсныг буулгаж, зам чөлөөлсөн боловч хаалтыг дахин байршуулсан талаар иргэдээс санал, гомдол ирсний дагуу газар дээр нь очиж танилцлаа. Уг байршилд дахин хаалт тависан тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг холбогдох албаныханд засаг даргын орлогч П.Баярхүү үүрэг болголоо. Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг хуваарын дагуу үргэлжлүүлэн шалгах болно.
М.Цагаан
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.