22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

2021-09-9 Нийслэл


Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан үдшийн 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ.

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.

ЭМЯ-ны тооцооллоор халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдахаар байгаа ажээ. Манай улсад бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын тоо хоногт 3600 давж, нийт өвчлөлийн 35 хувийг дельта хувилбар эзэлж байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.