Нэвтрүүлгийг зургаан оролцогч үргэлжлүүлнэ

2017-06-6 Амрах агшин

“Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлгийн шилдэг долоон зөн билэгтний дундах тулаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ долоо хоногт долоо хоногийн шилдэг зөн билэгтэн тодроогүй юм. Харин  зөн билэгтэн Х.Насанжаргал нэвтрүүлгийн  оролцогчид болон шүүгчдийн багаас  хангалтгүй оролцсон гэсэн үнэлгээ авч хасагдсан юм. Өөрийгөө үзмэрч, зурхайч, улааны довчин лам гэж тодорхойлох Х.Насанжаргал 2014 онд Украины зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож, шилдэг 13 зөн билэгтний тоонд багтаж байжээ. Түүний гол чадвар нь хүний биеэс ад зэтгэр, үхээрийн бузар, азгүйтлийг гал, хурц хутга, буцалсан усаар гаргадаг гэж хэлсэн удаатай.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.